• 11 сарын 23, Бямба гараг
БАЯЖИХЫН ПҮРЭВ
204 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баяжихын Пүрэв- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат Жүжигчин.(1969 оны 11 дүгээр сарын 11 Дугаар 150)

 

    Улаанбаатарт багшийн сургууль төгсөөд орон нутагтаа очиж багшлангаа уран сайханд явж, сумынхаа улаан буланд жижиг үзэгдэл, гараа найруулан тоглодог идэвхтэй уран сайханч байжээ. 1941-1946 онд цэргийн алба хааж, халагдаад Улсын төв театрт жүжигчнээр орсон байна. Тэр цагаас хойш насны тэтгэвэрт гартлаа жүжигчнээр ажиллахдаа Ж.Мольерын “Аргагүйн эрхэнд эмч”-ийн Жароноос эхлээд “Будамшуу”-гийн Бэлхэндэг, “Арын албаныхан”-ы Дашзав, “Нандин эрдэнэ”-ийн Дамчаа, “Хурлын дараа”-гийн Данигай, “Лир ван”-ы Эдгар болон “Өнөр бүл”, “Төгсгөл”, “Сэрэлт, “Их замын эхэн” кинонд тоглосон гэхчилэнгээр тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээжээ.

Эх  сурвалж: http://www.gaviyat.pms.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=222&id=352

ПҮРЭВ Баяжихын (archive.org) 

2024-03-30 10:00:00