• 05 сарын 21, Мягмар гараг
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ГЭНДЭНДОРЖИЙН ЦЭРЭНДОНДОГ
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 ЦЭРЭНДОНДОГ Гэндэндоржийн /1932/. Баянхонгор аймгийн Өлзийт сум. МУЭХ-ны мэргэжлийн уран бүтээлч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1991-06-18. №97/.
Улаанбаатарт дүрслэх урлагийн дунд сургууль, УБДС, ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинградын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийн хоёр жилийн дээд курсийг төгсчээ. МУЭ-ийн хороонд зураач, тасаг, үйлдвэрийн дарга, нарийн бичгийн дарга, орлогч дарга, уран сайхны фондын даргын албыг хашжээ. Байгаль, аж байдлын сэдвээр голлон ажиллаж “Адуун сүрэг,” “Зээрэнтийн талд”, “Эрчмийн нуруу”, “Хөх морьтын ууланд”, “Ээж хайрхан”, “Хөх сэрхийн нуруу” гэх мэт монголын сүрлэг үзэсгэлэнт байгалийн уянгын олон бүтээл туурвижээ. Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөнийхөө хойтон 1951 онд 19 настайдаа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд “Адуун сүрэг” зургаараа шалгарч байсан бол 35 жилийн дараа Ардын хувьсгалын 65 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд “Борооны дараа”, “Баянбулаг” бүтээлээрээ хоёрдугаар байр эзэлжээ.

2024-04-13 17:00:00