• 09 сарын 21, Бямба гараг
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОРЖСҮРЭНГИЙН БАНДИ
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  1. БАНДИ Доржсүрэнгийн - Баянхонгор Баянлиг /1995-01-26.№21/

/1946/. Баянхонгор аймгийн Баянлиг сум. Нийслэлийн 10 жилийн 38, 82 дугаар сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1995-01-26. №21/.
    Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1970 онд, УБДС-ийг 1978 онд, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг 1982 онд, МУИС-ийн сэтгүүлчийн салбарыг 1987 онд төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй. “Логарифмын шугамтай төсөөтэй хөдөлгөөнт хэрэгслийг сургалтад хэрэглэх асуудлыг судалсан нь” сэдвээр 1997 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Хүн төрөлхтний түүхнээ аливаа хэлний дүрэм хуулийг логарифмын шугамын хэлбэрт анх оруулан математикийн координат солбицлын аргад тулгуурлан зохион бүтээсэн байна. Сургууль завсардсан хүүхдийн сургуулиудыг хөдөө орон нутагт, хараа хяналтгүй /тэнэмэл/ хүүхдийн халамжийн  төвийг Улаанбаатарт байгуулж тэр хүүхдүүдийг уншиж, бичиж чаддаг болгож, амьдрах арга ухаанд сургах сургалтуудыг зохион байгуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

2024-04-10 14:00:00